Жо Байден албан тушаалаа өгснөөс хойших анхны үгэндээ Трампын засаг захиргааны нийгмийн халамжийн бодлогыг шүүмжилсэн байна. АНУ-ын экс ерөнхийлөгч Чикагод болсон бага хурал дээр хэлэхдээ, засгийн газар Нийгмийн хамгааллын тогтолцоонд хатуу хандсан, Цагаан ордны зардлыг бууруулах ажлыг удирдаж буй Доналд Трамп, Элон Маск нар залилан мэхэлсэн гэж мэдэгджээ.
Трампын Засаг захиргаа жилд 1.6 их наяд ам.долларын тэтгэмж олгох үүрэгтэй тус агентлагийн ажилтнуудыг цомхотгохоор оролдож буй. Байден мягмар гархгт хэлсэн үгэндээ Трампын нэрийг дурдаагүй ч "100 хүрэхгүй хоногийн дотор шинэ засаг захиргаа маш их хохирол учруулж, маш их сүйрэл авчирлаа. Нийгмийн хамгаалал хүмүүсийн амьдралд ямар их чухал болохыг бид мэднэ" гэжээ.
АНУ-ын Нийгмийн даатгалын агентлаг (SSA) нь тэтгэвэрт гарсан эсвэл хөгжлийн бэрхшээлийн улмаас ажиллах боломжгүй хүмүүст суурь орлого өгдөг. Энэ нь 67 сая орчим америкчуудыг, ялангуяа өндөр настай иргэдийг хамардаг байна. Ардчилсан улс төрчид Трампын засаг захиргааг Нийгмийн даатгалд маш их хэмжээний таналт хийхээр төлөвлөж байна гэж удаа дараа буруутгаж байсан. Засгийн газрын үр ашигтай байдлын хэлтэс хоёрдугаар сараас эхлэн цомхотгол хийж, 7000 ажлын байрыг чөлөөлөхөөр ажиллаж байна.
Л.Баяр