Говь-Алтай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж байна. Баяр наадмын хоёр дахь өдөр буюу маргааш гурван хос гэрлэлтээ батлуулах аж.
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар санаачилан өнгөрсөн жил Хөх морьт суманд “Залуучуудын сар”-ыг тохиолдуулан “Алтайн залуус” чуулга уулзалтыг зохион байгуулсан юм.
Энэ уулзалтаар гэр бүл зохиож амжаагүй 1000 гаруй ганц бие залуусыг хооронд нь танилцуулжээ. Уулзалт юутай ч үр дүнд хүрсэн. Эндээс 20 гаруй хос гэрлэлтээ батлуулсан бол түүхт 100 жилийнхээ ойд гурван хос хуримаа хийх юм байна.
А.Болд
Сэтгэгдэл (3)