1989 оноос хойш зохион байгуулагдаж буй "Залуу монголч эрдэмтний зуны сургууль"-ийн 2023 оны сургуулийн нээлт өнөөдөр БШУЯ-нд боллоо. Нээлтийн дараа залуус эхний хичээлдээ үргэлжлүүлэн суусан юм. Тус зуны сургуульд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ зэрэг дэлхийн Монгол судлалын тэргүүлэгч улс орнуудын 13 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 30 залуу монголч эрдэмтэн оролцож байна.