Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Бат-Өлзий суманд Сарлагийн баяр арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Монгол орны нүүдэлчин өв соёлын нэг болох сарлагийг монголчууд ахуй амьдралдаа хэрхэн хэрэглэж ирсэн соёл, уламжлалыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх онцлогтой юм.
Сарлагийн баяраар дараах арга хэмжээг зохион байгуулжээ.
- Сарлагийн парад,
- Сарлаг бугуйлдах, булгиулах,
- Сарлагийн уралдаан,
- Хос сарлаг шалгаруулах тэмцээн,
- Үндэсний бөхийн барилдаан.
Сарлагийн баярыг дотоодын жуулчдаас гадна Герман, Франц, Австрали, Голланд, Америк, Япон зэрэг зургаан орны жуулчид зорин ирж үзжээ.