Шүүх дөрвөн өдөр хуралдаж яруу найрагч Ц.Хуланд есөн жил, зургаан сар, Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял тус тус оноогоод байгаа билээ. Уг хэргийг маш нууцын зэрэглэлтэй ирүүлсэн тул шүүх хаалттай хэлэлцсэн юм.
Ц.Хулангийн хувьд гадаадын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт буруутайд тооцсон юм. Мөн Б.Отгонбаатарыг дээрх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон хэрэгт гэм буруутайд тооцов.
Тэднийг гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилчдаас 238,683,390 төгрөг авсан нь тогтоогдсон байна. Тодруулбал, Ц.Хулангаас 159,753,220 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх, Б.Отгонбаатараас 78,930,170 төгрөгийг албадан гаргуулж, мөн улсын төсөвт гаргуулахаар тус тус шийдвэрлэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)