Хараа, Ерөө голын сав газрын захиргаа 39858 километр газар нутагт нуур цөөрөм, гол горхи, булаг шандыг хамгаалан ажиллаж буй.
Хараа-Ерөө голын сав газрын захиргаа нь 628 гол горхи, 153 булаг шанд , 29 нуур, тойром 20 гаруй рашааныг хамгаалж ажилладаг байна. Сав газрын захиргаанаас жил бүр усны тоо бүртгэл хийдэг ба 2023 оны тооллогоор ширгэсэн гол, горхи сэргэсэн үзүүлэлттэй байна.Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн 7 сумаар усны тоо бүртгэл хийсэн ба сэргэсэн булаг шанд 2, шургасан байсан 7 булаг задарч урсаж эхэлжээ. Тооллого үргэлжилж байна.