ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас баяр наадмын өдрүүдэд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна.
- Архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Голын ойр орчим бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх
- Хоол хүнсээ зөв хадгалан, гарын ариун цэврийг сайтар сахих
- Ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байх
- Даралтын эмээ тогтмол ууж, хэт халалтын үед наршилтаас сэргийлж гадуур явахгүй байх, битүү нимгэн хувцас өмсөх, шүхэр авч явах
- Үер усны аюулаас болгоомжилж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байх
- Суудлын бүсээ зүүх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах
- Автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах
- Орон нутгийн замд хурдыг 80 км/ц-аас хэтрүүлэхгүй байх