Өнөө шөнө Хэнтийн нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр, маргааш өдөр Архангайн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо орох тул болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
- Монгол орны нийт гол мөрөн, нуурын усны түвшин нэмэгдэж хүчтэй үeрлэж байгаа тул баталгаат зам, гүүр гарамаар зорчих
- Амралт, аялал зугаалгаар явахдаа гол, мөрөн, нуурын эргээс хол зайд байрлаж амрах
- Гол нуурын усанд сэлэхгүй байх, зориулалтын бус хийлдэг завь, гудас, тоглоом ашиглахгүй байх
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, нуурын эрэг орчимд тоглуулахгүй байх
- Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа сэрэмжлүүлэх мэдээ, зөвлөмжийг дагаж хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олноо болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.