Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хэлэхдээ "Өнөөдрийн хувьд ус соруулах, цэвэрлэгээ, ариутгалд төвлөрч ажиллалаа. Маргааш /өнөөдөр/ ариутгалын ажилд төвлөрнө. Ариутгалын бодис болон бусад шаардлагатай зүйлсийн нөөц хангалттай байгаа. Цахилгааныг яаралтай холбох шаардлагатай. Гэхдээ эрсдэлийг тооцоолж, аюулгүй байдлыг хангах ёстой. Мөн маш олон барилгад цууралт, ан цав үүсэж, суулт өгсөн байна. Тиймээс шаардлага хангаж байгаа эсэхэд үзлэг, хяналтын ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй. Маргааш /өнөөдөр/ цэвэрлэгээ, ариутгалын ажлыг дуусгахаар төлөвлөсөн гэдгийг хэлж байна.