Цус сэлбэлтийн үндэсний төвөөс Батлан хамгаалах яамнаа “Цусны донор”-ын өдөрлөгийг доллдугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгөөр БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Барилга инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний гадаад хэлний сургалтын төвийн алба хаагчид сайн үйлсийн аянд нэгдэж, цусаа хандивласан юм.
Мөн энэ үеэр сүүлийн таван жилийн хугацаанд 30 удаа бүхэл цус хандивлаж, 150 орчим хүний амь насыг аварсан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг Цус сэлбэлтийн үндэсний төвөөс “Хүндэт донор”-оор өргөмжилж тэмдэг гардуулсан юм.
Аяны хүрээнд сүүлийн таван жилийн байдлаар Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээс 6 мянга 870 хүн цусаа хандивлаж, 26 мянга 10 хүний амь насыг аврах ариун үйлс хийж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлжээ.