Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд МИАТ ТӨХК орон нутгийн 9 чиглэлд нислэгээ сэргээж, зургадугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар-Ховд чиглэлд анхны нислэгээ амжилттай үйлдлээ.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн үүсэл хөгжлийн түүх нь 1956 оны долдугаар сарын 07-ны өдөр зорчигч шуудан тээврийн анхны нислэгийг хийж эхэлсэнтэй салшгүй холбоотой бөгөөд 2008 он хүртэл орон нутгийн нислэг үйлдсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “МИАТ” ТӨХК 2008 оноос хойш зогсонг байдалд байсан орон нутгийн нислэгээ дахин сэргээж, орон нутгийн 8 чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсон. 2023 оны 06 сарын 30-ний өдөр 15 жилийн дараах анхны орон нутгийн нислэгээ үйлдлээ.
“МИАТ” ТӨХК орон нутгийн нислэгтээ зориулан ӨАБНУ-ын “CEM AIR” компаниас CRJ-200 маягийн агаарын хөлгийг нойтон түрээсээр авч байгаа бөгөөд тус агаарын хөлгийг анх удаа нислэг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа юм.