Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авах, шинжилгээ хийх, баталгаажуулах үйл явцыг Байгаль орчны мэдээллийн санд байршуулж Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний цахим систем (www.eic.mn)-д нэвтрүүллээ.
Цахим системд шилжүүлснээр БОАЖЯ-д жилд ирж буй /1000 орчим/ тайланг цахимаар хүлээн авч, шинжилгээ хийх, баталгаажуулах нөхцөл бүрдэхээс гадна иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээ нээлттэй, шуурхай болж, жилд 480 боодол бичгийн цаас хэмнэж, 15-60 жилийн настай 40 ширхэг модыг хамгаалах юм.
Цахим системийн программ хангамжид туршилт тохируулга хийж, 67 мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбооны төлөөллийг хамруулан цахим систем ашиглалтын сургалтыг ЦУОШГ-ын Байгаль орчны мэдээллийн төвтэй хамтран зохион байгууллаа.