Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Булган аймагт нийтийн биеийн тамирын талбайг байгуулах ажил 75 хувьтай байна. Тус ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчээр “Бурхууд” компани шалгарч 485 сая төгрөгөөр гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Бараг хагас тэрбум төгрөг. Өндөр үнийн дүн сонсогдож байгаа боловч нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд дэм болох тус талбайд улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах ч давуу тал бүрдэж байгаа юм.