Монгол Улсын Засгийн газрын 105 дугаар тогтоол,
НИТХ-ын 116 дугаар тогтоолын дагуу нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан 4386 иргэн эзэмшиж буй газраа цахимаар өмчлөх боломжтой болоод байна.
Монгол улсын засгийн газраас Иргэдийн газар өмчлөх хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор, газрын кадастрын нэгдсэн удирдагын систем буюу www.egazar.gov.mn вэб сайтыг ашиглан, газар өмчлөх хүсэлтээ цахимаар илгээх боломжтой боллоо.
Иргэн та эзэмшиж буй газраа өмчлөхийг хүсвэл эхлээд
1. www.egazar.gov.mn цахим хуудсанд хандана.
2. Гарч ирсэн цонхны ИРГЭН гэсэн хэсэг дээр дарж өөрийн мэдээллийг оруулан, нэвтрэн орно.
3. Нэвтрэн орсоны дараа ХҮСЭЛТ ГАРГАХ гэсэн цэснээс эзэмшиж буй газраа ӨМЧЛӨХ гэсэн цэсийг сонгоно. Ингэсэнээр хүсэлт гаргахад шаардлагатай мэдээлэлийг оруулах цонх гарч ирнэ.
Энэ цонхон дээрх мэдээлэл ногоон болон хар өнгөөр тэмдэглэгдсэн байх бөгөөд ногоон өнгөтэй хэсэгт материалаа оруулах шаардлагагүй. Ногоон өнгөтэй хэсэгт иргэн таны газар эзэмшиж, ашиглаж байгаа өмнө бүртгэгдсэн мэдээллэл хадаглагдаж байгаа гэсэн үг юм.
Харин иргэн та хар өнгөөр идэвхжсэн хэсэгт холбогдох мэдээлэлээ оруулан илгээх товч дарснаар таны газар өмчлөх хүсэлтийг хүлээн авна.
Мөн ИРГЭН ТА илгээсэн хүсэлтийн ЯВЦ, ШИЙДВЭРЛЭЛТИЙГ харж хянах боломжтой.
Нийслэлийн газар зохион байгуулалтын алба