“Бүрдийн уянга” хүүхдийн зусланд “Нүүдэлчин Монгол” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Монгол бахархал” өртөөчилсөн үйл ажиллагаа зохион байгуулжээ. Үндэсний өв уламжлал, ардын зан заншил, аж ахуйг хүүхэд, залууст танин мэдүүлэх ач холбогдолтой юм. Ялангуяа адууны соёл буюу эмээл, хазаар, ногт, чөдөрийг хэрхэн зангидах гүүн зэл, уяаны хэц, хөхүүр зэргийг хэрхэн хийх морь хэрхэн унах талаар заасан байна. Сүүлийн үед мартагдаж буй шагай наадгай, ноос савах, эсгий хийх аргыг зааж, дараах найман өртөөг зохион байгуулж ажиллажээ.
-Ноос савах, эсгий хийх өртөө
-Монгол орноо танин мэдэхүй өртөө
-Шагайн наадгай өртөө
-Монгол хувцас
-Монгол хоол, цагаан идээ өртөө
-Морь унах өртөө
-Монгол гэр барих өртөө
-Суран эдлэлийн өртөө