ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сайнзориг Улсын баяр наадмын бөхийн барилдаан удааширвал идэвхи харж даваа өгөх талаар мэдээлсэн. Өнгөрсөн наадамд мөрдсөн энэ дүрмийн шийдвэрээ дахин дагаж мөрдүүлэхээ дуулгасан юм. Энэ үеэр хэлсэн бас нэг мэдээлэл нь өнгөрсөн жил болсон Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмаар дөрөв давсан Завхан аймгийн Отгон сумын харьяат, улсын харцага Т.Бэгзсүрэн өөрөөс нь гарсан допингийн асуудлаа Шүүхийн шатанд шийдвэрлүүлж байгааг дуулгав. Нэг ёсондоо тэр допинг хэрэглэсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бололтой. Барилдах эрхийг нь хоёр жилээр хассан ба дараа жилийн наадам өнгөртөл барилдахгүй юм.