Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмыг зургадугаар сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд зохион байгуулж буй. Наадам эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх нийт тэмцээний дүнг урьдчилсан байдлаар танилцуулж, медалийн чанараар эрэмбэлэн ангилжээ.
Тус наадамд 21 аймаг, 8 дүүргийн хүүхдүүд оролцож байгаагаас Сэлэнгэ аймаг 12 алт, 7 мөнгө, 7 хүрэл, нийт 26 медаль хүртэж медалийн чанараар нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Дараа нь Сүхбаатар дүүргийн баг 11 алт, 6 мөнгө, 12 хүрэл, нийт 29 медалийн чанараараа дэд байр, Дархан-Уул аймаг 10 алт, 9 мөнгө, 6 хүрэл, нийт 25 медальтай гуравдугаар байрыг эзэлж байна.
Харин хамгийн олон медалийг Баянзүрх дүүргийн баг 10 алт, 8 мөнгө, 19 хүрэл, нийт 37 медаль хүртэж, медалийн чанараараа одоогоор дөрөвдүгээр байрт бичигдээд байна.
Өнөөдөр тэмцээний ес дэх өдөр жүдо, крикет, спортын бүжиг, ширээний теннис, бокс, бадминтон, байт харваа, волейбол, гандболын тэмцээнээр үргэлжилж байгаа юм.