2023 оны байдлаар гурван бөхөөс допинг илэрч, улсын арслан Э.Оюунболдын нэрийг зарласан. Нөгөө хоёр бөхийн тухайд МҮБХ-ны өнөөдөр 18:00 цагт болох хурлаар нэрсийг албажуулан барилдах эрхийг хасах юм.
Эх сурвалжийн мэдээлснээр Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарыг допингийн шинжилгээнд бүдэрсэн гэж байна.
Ц.Мөнхбаяр харцага “Алтан цом”-ын барилдаанд багтаа оруулсан хувь нэмэр их, гэтэл шийдвэрлэх барилдаануудад үзэгдэхээ больсон. Харин Б.Өсөхбаяр арслан гойд сайн байсан бөгөөд ойрмогхон улсын аварга О.Хангай, арслан Э.Оюунболд, заан Б.Серик нарыг илт давсан нь олны анхааралд өртсөн юм. Дээрх допинг хэрэглэсэн гурван бөх барилдах эрхийг хэдэн жилээр хасах эсэхийг өнөөдөр болох хурлаар эцэслэн шийдвэрлэх ба наадмаар барилдуулахгүй нь ойлгомжтой.