Хүй долоо худагт үндэсний сур харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болж, шилдэг харваачид тодорлоо.
Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд нийт 1270 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөв. Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд даян мэргэн Д.Дэмбэрсайхан 40 сумнаас 37 онож түрүүлсэн бол эмэгтэйчүүдэд аймгийн мэргэн Б.Батцэцэг 40 сумнаас 37 онож алтан медаль хүртлээ.
Даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, улсын баяр наадамд хоёр түрүүлсэн харваач бол аймгийн мэргэн Б.Батцэцэг нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, спортын мастер цолтой харваач юм.