Хонгконг улсад пауэрлифтингийн Ази Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр залуучуудын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Батсүхийн Цэнгүүн суултын төрөлд алт, шахалт, таталтын төрөлд мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэд байрт оров. Тэр Монголын багийн тус тэмцээний дөрөв дэх медальтан болж байна.