Монголын хөлбөмбөгийн холбоо эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 16 болон 19 насны шигшээ багийн дасгалжуулагчаар 2019 оноос өнөөг хүртэл ажилласан Япон мэргэжилтэн Рио Наоко Кавамотогийн гэрээ дуусгавар болж, нутаг буцаж байна. МХБХ-ны удирдлагууд түүнийг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Японы хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд 2019 оноос хойш ажиллахдаа Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багуудыг удирдаж АХБХ болон Олон улсын тэмцээнүүдэд амжилттай удирдсан юм.