Монголын гимнастикийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Д.Энхтүвшин энэ оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд чөлөөт хөдөлгөөний төрөлд үзүүлсэн амжилтаар ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Улмаар есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд Бельгийн Антверп хотод болох спортын гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн ОУХМ Д.Энхтүвшин, Э.Өсөхбаяр гэсэн хоёр тамирчин оролцох эрхтэй болж байна. 52 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монголоос өмнө нь Э.Өсөхбаяр оролцох эрхээ авсан юм.