ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрэмд барилдааны явцад хаялцаагүй бөхчүүдийн идэвхийг харж хасах тухай дүрмийн талаар мэдээлэл хийв. Тэрбээр “Бөхийн ам авах асуудал дээр шүүмжлэл гарсан бөгөөд хүнээр дуудуулахаар алгасаж уншдаг. Хүнээс хэт хамааралтай, ам авахдаа тохироо хийхээс урьдчилан сэргийлж наадамчин олонд дэлгэцээр ил тод харуулна.
Ам авахдаа утас ашиглахыг хориглоно. Ийм үйлдэл гаргавал арга хэмжээ авна гэж дүрмийн өөрчлөлт оруулж байна.
Заасан цаг хугацаандаа тухайн бөх ам авахгүй бол ам авах бололцоог хоёр байраар ухруулна. Боломж нь буурна гэсэн үг. Бөхийн цол дуудах асуудал дээр нэг ивээн тэтгэгчийг дуудуулах шаардлага тавина. Төрийн наадмыг зүй зохистой байлгах үүднээс юм. Энэ дүрэм Засгийн газрын хурлаар эцэслэгдэнэ. Барилдааны идэвхээр давуулах дүрэм өнгөрсөн жил батлагдсан. Өнгөрсөн баяр наадам хэл амгүй сайхан болсон. Бөхийн барилдаанд эерэгээр нөлөөлнө гэж судлаачид харж байна. Гэтэл цөөн тооны бөхчүүдийн лобигоор энэ дүрмийг өөрчлөх ёстой гэсэн асуудлыг МҮБХ-ноос санал тавьсан. Санал тавихад нь дүрмийн зөвлөлийнхөө шийдвэрийг харуул гэсэн, байхгүй. Дүрмийн зөвлөлд нь найман хүн байдаг гэж сонссон, би тэднээс зургааг нь мэдсэн.
Хурлын проткол, яагаад өөрчлөх болсон үндэслэлээ аваад ир гэхээр алга. Үзэгч түмнийг чилээх вий гэдгээс үүдэж энэ дүрмийг авч чадахгүй нь ээ.
Салбар хорооны 15 хүний 12 нь дүрмийг авах шаардлагагүй гэж үзлээ. Цөөн тооны бөхчүүдэд зориулж дүрмийг жил болгон өөрчлөөд байж болохгүй. Дүрмийг бөхчүүд шүүмжилж болно, гэхдээ дагаж мөрдөх ёстой. Шүүгчгүй спорт болъё гээд байгаа юм уу. Үндсэн 40 минутаас барилдааны идэвхи харая гэж байгаа. Допинг хэрэглэсэн нэр бүхий хүмүүст арга хэмжээ авсан гэж ойлгож байгаа.
Улсын арслан Э.Оюунболдод хариуцлага тооцсон гэж сонссон. Тухайн бөх наадмаар барилдах боломжгүй гэсэн үг.
Тавын даваанд цолны найрааны асуудлыг АТГ-аас шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажилд оролцох боломжгүй. Ийм үзүйл боллоо гэдэг дээр би босоч очсон. Н.Жаргалбаярыг хурдан ам ав гэсэн, ам авахгүй бол хаслаа гэсэн. Бөхчүүдийнхээ өмнөөс баяр наадам үзэж байгаа хүмүүсээс уучлалт гуйж байна. Дахин ийм асуудал гаргахгүй ээ" гэв.
Сэтгэгдэл (2)