Үндэсний бөхийн салбар хорооны гишүүдийн хурлын олонхын саналаар Үндэсний их баяр наадмын 1-9 давааны барилдаануудад бөхчүүдийг идэвхи харж хасах мөн давуулах дүрмээр зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг МҮБХ-ны зүгээс эрс эсэргүйцэж байна. Бас бөхчүүд. Өнгөрсөн баяр наадмын түрүү бөх, улсын аварга О.Хангай цахим хуудаснаа энэ шийдвэрийн араас "ХЗДХЯ-нд төвлөрсөн үндэсний бөхийн салбар хорооны гишүүд бөх сайн мэдэхгүй байж, мэргэжлийн байгууллагын саналыг сонсохгүй, бөхийг хурдан дуусгах гэж идэвхээр хасах нь уламжлалаа уландаа гишгэсэн, ард түмнийг талцуулах, маргаан дагуулах энэ шийдвэрээ эргэж харахыг хүсье” гэжээ.
Сэтгэгдэл (3)