ХБНГУ-ын нийслэл Берлин хотод тусгай олимпын зуны наадам зургадугаар сарын 17-25-ны өдрүүдэд болж, 190 орны 7500 орчим тамирчин спортын 26 төрөлд өрсөлдлөө. Тэмцээний жүдо бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин медалийн тавцанд гарлаа. Тухайлбал, эмэгтэйчүүдийн Level-1 ангилалд өрсөлдсөн Х.Мөнхжаргал мөнгө, И.Маралмаа хүрэл медаль хүртсэн байна. Харин тус тэмцээнд хүч үзсэн манай улсын хоёр эрэгтэй жүдоч шагналт дөрөвдүгээр байрт оржээ.