Боксын улсын аварга, ОУХМ Г.Баярхүү БНСУ-ын “YMW BUFFALO PROMOTION”-ноос урилга авч тус улсын мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж байгаа. Тэрбээр өчигдөр БНСУ-ын боксчныг хоёрдугаар раундад хүнд цохилтоор буулган авч, тус улсын 63.5 кг-ын жингийн аварга болов. Энэ түүний Солонгосын мэргэжлийн боксын рингэнд хийсэн хоёр дахь тулаан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард анхны ялалтаа авч байв. Г.Баярхүү нь цагтаа Үндэсний шигшээ багийн өмнөөс тив, дэлхийн рингэнд эх орноо төлөөлөн тулалдаж байсан юм.