Хонгконг улсад пауэрлифтингийн Ази Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эхний өдөр ахмадын 66 кг-ын жинп Б.Одон суултын төрөлд 177.5 кг-д сууснаар хүрэл, цээж шахалтын төрөлд 135 кг-ыг шахсанаар алт, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэв.
Мөн 74 кг-ын жинп С.Энхбат суултын төрөлд 172.5 кг-д суусанаар алт, цээж шахалтын төрөлд 130 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 165 кг-ыг амжилттай өргөснөөр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртлээ.
М2 ангиллын 74 кг-ын жинд Х.Амарсанаа суултын төрөлд 172.5 кг-д суусанаар алт, шахалтьн төрөлд 130 кг-д суусанаар алт, таталтын төрөлд 165 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэв. Тус тэмцээний эхний өдөр Монголын гурван тамирчин төрөл болгондоо медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн амжилтаар баг тамирчдын медалийн салхийг амжилттай хагалсан байна.