Манай улсын “Степп арена” ордонд жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд манай улсаас нийт 54 тамирчин зодоглож буй. Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 килограммын жинд дэлхийн хошой хүрэл медальт Ё.Басхүү, өнгөрсөн жилийн "Улаанбаатар их дуулга" тэмцээний аварга Б.Эрхэмбаяр нар хүч сорьсон билээ.
Тэгвэл Хилчин спорт хороо, Жем интернэшнл, Улаанбаатар менежмент компанийн тамирчин, ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү алтан медалийн төлөө Тажекистаны тамирчинтай барилдаж ялснаар жиндээ аваргаллаа. Харин Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр энэ удаа хүрэл медалийн эзэн болж тэмцээний эхний өдөр манай улсын хоёр тамирчин нэг жингээс медаль авсан бахдам амжилт үзүүлэв.
Сэтгэгдэл (1)