Монголын үндэсний бөхийн холбооноос Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран бөхийн өргөөнд болсон хэд хэдэн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авлаа, гурван бөх шинжилгээнд бүрдэрлээ. Тухайлбал, 2, 3, 4 дүгээр сард бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад Цагаан сарын барилдаанд шөвгөрсөн улсын арслан Э.Оюунболдоос хориотой эмийн бодис илэрсэн. Түүний допинг хэрэглэсэн гурав дахь тохиолдол болов.
Мөн заалны барилдаан болон “Алтан цом”-ын барилдааны үеэр шинжилгээ авахад хоёр бөхийн хариу эерэг гарсан юм. Ингээд гурван бөхөөс допинг илэрсэн нь баттай болж байна. МҮБХ-ноос допингийн зөрчилтэй бөхчүүдэд хариуцлага тооцох хурлыг ирэх долоо хоногт хийх гэнэ. Хэрэв Тэргүүлэгч гишүүд допинг хэрэглэсэн бөхчүүдийн толгойг илэхгүй бол улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй гурван бөх Улсын баяр наадмаар барилдахгүй нь. Цаашлаад бусад барилдаанд оролцох эсэх нь багадаа хоёр жилээр хязгаарлагдах юм.
Сэтгэгдэл (14)