Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ДОЛООГИЙН ДАВААНД ТУНАН уран мэхийг уралдуулан, хурд хүч, бяраа гайхуулан барилдаж, даван шинээр заан болсон бөхөд “ЗААН ЖИМНИ” автомашиныг бай шагнал болгон өгдөг уламжлалыг тогтоосон бөгөөд өмнөх жилүүдэд улсын гарди М.Бадарч, улсын заан М.Лхагвагэрэл нар энэхүү “ЗААН ЖИМНИ” автомашины эзэн болж байсан билээ.
Ийнхүү Бридж корпораци болон Монголын Үндэсний Бөхийн Холбоотой хамтран энэхүү үйл ажиллагааны санамж бичгийг зургадугаар сарын 20-ны өдөр Сузуки автомашины үзэсгэлэнгийн танхимд байгууллаа. Тус санамж бичигт Бридж корпорацийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар гарын үсэг зуран баталгаажуулсан юм. Энэ жил улсын наадмаар хаанахын хэний хүү долоогийн даваанд тунан барилдаж даван “Заан Жимни”-гийн эзэн болох бол оо? гэж үндэсний бөхөө шимтэн үзэгч Монгол түмэн маань таамаг дэвшүүлэн хүлээж суугаа нь гарцаагүй ээ.