Манай улсын “Степп арена” ордонд жүдо бөхийн “Улаанбаатар” их дуулга тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд 45 орны 345 жүдоч оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас нийт 54 тамирчин зодоглож байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн хошой хүрэл медальт Ё.Басхүү Японы бөхийг ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан бол эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд их дуулгын алт, мөнгө, хүрэл медальт Л.Сосорбарам хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Эхний өдрийн байдлаар медалийн төлөө хоёр бөх барилдах нь тодорхой болж байна.