"Улаанбаатар-2023" жүдо бөхийн их дуулга тэмцээний 66 кг-ын жинд Монголын дөрвөн бөх барилдлаа. Дэлхийн хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү Азербайжаны Яшар Нажаповыг ялж, хагас шигшээд шалгарлаа. Харин Баттогтохын Эрхэмбаяр Тажикстаны Обид Жебовт ялагдсанаар торгуулийн тойрогт Гүнжинлхамын Сод-Эрдэнэтэй барилдахаар болсон байна. Г.Сод-Эрдэнэ 1/4 шигшээд Баянмөнхийн Нармандахад ялагдав.