Манай улсын “Степп арена” ордонд жүдо бөхийн “Улаанбаатар” их дуулга тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд 45 орны 345 жүдоч оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас нийт 54 тамирчин зодоглож байна. Хоёр дахь удаагийн энэ тэмцээний эхний өдрийн барилдааныг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, МЖБХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үзэж сонирхож, баг тамирчдад зөвлөө өгөв.
Сэтгэгдэл (1)