Италийн нийслэл Милан хотод болсон боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ Нямбаярын Төгсцогт дөнгөж 17 настай байлаа. Тэр хүүхдээрээ дэлхийд танигдсан ширэн бээлийтэн. Удахгүй гавьяат тамирчин болж, хурд, хүч нь улам өссөөр тэр “Лондон-2012” зуны олимпын наадмаас мөнгөн медаль авахдаа 20-той байсан юм.
Н.Төгсцогтын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна, тэр 29 нас хүрлээ. Сонирхогчдын боксын рингэнд үзүүлсэн амжилт нь бахдал төрүүлэм. Үндэсний шигшээ багийн гол найдлага байж, Монголын төлөө олон хүнд тулаан хийсэн дээ. Мэргэжлийн боксын рингэнд шилжихдээ IBO холбооны аварга болж, есөн цэвэр ялалт, хоёр боксчныг оноогоор “ялсан том” үзүүлэлттэй. Үнэхээр тэр том тамирчин.