Манай улсын “Степп арена” ордонд жүдо бөхийн “Улаанбаатар” их дуулга тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд 45 орны 345 жүдоч оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас нийт 54 тамирчин зодоглох юм. Их дуулгын алтан медальтанд 5000 евро, түүний дасгалжуулагчид 1000 евро гардуулна. Харин мөнгөн медальтанд 3000 евро, дасгалжуулагчид 600, хүрэл медальтанд 1800 евро, дасгалжуулагчид 300 евро гардуулах юм. Тэмцээн зохион байгуулагчийн давуу байдлаа ашиглан монголоос эмэгтэйчүүдийн -78, + 78 кг-ын жинд гурван тамирчин зодоглож буйгаас бусад 12 жинд тус бүр дөрвөн тамирчин барилдана.