ХБНГУ-ын Берлин хотод зуны тусгай олимпын наадам зургадугаар сарын 17-25-ны өдрүүдэд болж байна. Наадамд 190 орны 7000 гаруй тамирчин спортын 26 төрөлд ур чадвараа сорин өрсөлдөж байна. Наадмын зургаа дахь өдөр бадминтоны төрөлд Монголын тамирчин Х.Болор-Эрдэнэ, дэмжин тоглогч Э.Шүрэнцэцэг нар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв. Энэ удаагийн наадмын манай улсын анхны алтан медаль юм. Монголоос энэ наадамд есөн төрөлд 44 тамирчин оролцож байгаа юм.