Жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан МУГТ Ц.Цогтбаатар сэтгэгдлээ илэрхийллээ.
"Тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтад туслаад байж байна. Дэлхийн чансаа, олимпын оноо олгох цуврал тэмцээнүүд болдог гранд слам ангиллаар Монголд зохион байгуулагдаж байгаа нь маш давуу талтай. Түрүүлсэн тамирчинд 1500 оноо олгодог. Дэлхийн чансаанд нөлөөлөх хариуцлагатай тэмцээн болохоор сэтгэл хангалуун байна. Манай улсын дөрвөн тамирчин нэг жинд хүч сорино. Та бүхэн хүрэлцэн ирж улсынхаа баг тамирчдыг дэмжээрэй. Миний хувьд Унгарт зохион байгуулагдах шилдэг 32 бөхийн тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна" гэлээ.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)