ХХ зууны отгон улсын арслан, XXI зууны ууган улсын аварга Агваансамдангийн Сүхбат төрөлх нутаг Төв аймгийнхаа түүхт 100 жилийн ойн баяр наадамд зодоглохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Бэлтгэлээ бол нутгийн бөхчүүдтэйгээ бус хотод хөнгөн хийж байгаа аж. Улсын наадмаар барилдах нь тодорхойгүй. 2014 онд дархан аварга Г.Өсөхбаярыг амалж, 2022 онд Г.Өсөхбаярыг дор бичигдэх болсон.
Дархан аварга А.Сүхбат Төв аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадамд далай аварга цолтойдоо түрүүлсэн юм.
Тэр хамгийн сүүлд үндэсний бөхөөр 2022 оны Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадамд барилдахаар бүртгүүлсэн боловч зүүний магнайд гарах хувь дутаж, Төв аймгийн наадмын гурвын даваанд сумын заан Б.Отгонбаатарт тахим буулгасан. Харин чөлөөт бөхийн ахмадын УАШТ-ий хүнд жинд алтан медаль хүртсэн нь саяхан.
Төв аймгийн баяр наадмын талаар товч өгүүлэхэд, түүхт 40 жилийн ойд дархан аварга Ж.Мөнхбат, 50 жилд дархан аварга Х.Баянмөнх, 60 жилд дархан аварга Ж.Мөнхбат, 70 жилд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, 80 жилд дархан аварга А.Сүхбат, 90 жилд заан Б.Батмөнх түрүүлсэн түүхтэй.
Төв аймгийн наадамд дархан аварга Ж.Мөнхбат хамгийн олон (3 удаа) түрүүлсэн бол араас нь заан Д.Амгаланбаатар, Б.Батмөнх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нар хоёр түрүүлжээ. Төв аймгийн тэгш ойн наадам таван удаа тохиоход дөрөвт нь дархан аварга цолтон түрүүлж, улсын заан цолтон нэг түрүүг нь авсан байна.
А.Болд
Сэтгэгдэл (16)