Монгол улсад ширээний теннисний ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд 19 орны 400 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм.
Тус тэмцээний үеэр Монголын ширээний теннисний амьд домог 81 настай Батсүхийн Наран албан ёсны тэмцээний сүүлчийн тоглолтоо хийж, зодог тайлав. Ази тивийн тэмцээнд хамгийн сүүлчийн тоглолтоо хийсэн юм.
Б.Наран нь 65 жилийн түүхтэй Монголын ширээний теннисний түүхэн гэрч. Тус спортын анхны улсын аварга (1959 он) болж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон (1961 он) анхны ширээний теннисчин, анхны спортын мастер, улсын таван удаагийн аварга юм.