Төв аймгийн бөхчүүд наадмын бэлтгэлдээ ороод долоо хонож байна. Тэд аймаг үүсэж хөгжсөний 100 жилийн босгон дээр Баруун дэлгэрийн аманд улсын заан Б.Батмөнх, начин Г.Ганжад, Д.Хүдэрбулга тэргүүтэй хүчтэнгүүд бэлтгэлээ чамбайруулж байна.
Өчигдөр Номтон багшийн овооны тахилга наадам болж, Төв аймгийн Баянцандмань сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлж, аймгийн начин Л.Энхтүвшин үзүүрлэв. Их шөвөгт аймгийн начин Б.Ганзолбоо аймгийн заан Ц.Алтансүх нар шалгарлаа.