ХБНГУ-ын нийслэл Берлин хотод тусгай олимпын зуны 16 дугаар наадам зургадугаар сарын 17-25-ны өдрүүдэд болж байна. Энэ наадамд 190 орны 7000 гаруй тамирчин спортын 26 төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас есөн төрөлд 44 тамирчин өрсөлдөж байна. Наадам тав дахь өдрөө өрнөж байхад Монголын баг хоёр мөнгөн медаль хүртэв. Усанд сэлэлтийн төрөлд Тэмүүлэн мөнгө, бочигийн төрөлд Б.Цолмон мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн сагсан бөмбөгийн 3х3 төрөлд манай улсын охидын баг эхний учраа Францын багийг 10:0-ээр буулган авчээ.
Сэтгэгдэл (2)