Индонез улсад волейболын эмэгтэйчүүдийн Азийн “Challanger cup” тэмцээн зургадугаар сарын 18-25-ны өдрүүдэд болж байна. Тэмцээн ид дундаа ороход Монголын шигшээ баг хоёр хожигдолтой хэсгээс гарах боломжгүй болов. Тоглолтын тухайд багийн лидер Г.Хандсүрэн, Г.Хонгорзул нар үүргээ гүйцэтгэсэн бол залуу тамирчидаа хэт удаан тоглуулсан нь оноо холдоход нөлөөллөө. Тэд өчигдөр Узбекистаны багт 3:2-оор дийлдсэн бол өмнөх тоглолтод Вьетнамын баг 3:0-ээр хожигдсон юм.