Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги шинэ байрны нээлтийг хийлээ.
Тус барилга нь Гал түймэр унтраах, аврах 1-р зэргийн ангийн үндсэн болон туслах албаны автомашины тавиулан, цутгамал төмөр бетон хийц бүхий 7 давхар, 500 хүний хурлын заал, 170 гаруй өрөө тасалгаатай, гурван блокоос бүрдсэн иж бүрэн цогцолбор юм. Энэхүү барилгыг улсын төсвийн санхүүжилтээр “Голден лайт групп” ХХК гүйцэтгэн, байнгын ашиглалтад оруулсан юм.
Мөн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй алба хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС