Далайн төвшнөөс дээш 8848 метр өндөрт орших Эверестийн оргилд Монголын дөрвөн уулчин амжилттай гарсан нь саяхан. Монголын уулчин С.Ганхүү, Ц.Анхбаяр нарын Эверестийн оргилд авахуулсан зураг ил боллоо. Хэзээ ч давтагдашгүй дурсамжтай мөчийг гэрэл зурганд үлдээсэн нь энэ. Манай улсын уулчид тус оргилд 10 орчим минут саатсан гэдэг. Үүнээс удаан байх боломж уулчдад хомс гэх бөгөөд хөчилтөгчийн дутагдалд ордог юм.
Дэлхийн зулайд дөрвөн уулчин нэгэн зэрэг гарсан түүх үгүй. 2023 онд Эверестийн оройг эзэлсэн уулчин бол С.Ганхүү, О.Золбоохүү, Ц.Гэрэлт-Од, Ц.Анхбаяр нар бөгөөд тэд тус уулын оргилд мөрөө үлдээсэн Монголын 9, 10, 11, 12 дахь уулчид болсон. Манай улсын уулын спортын түүхэнд нэг дор дөрвөн уулчин Эверестэд гарсан удаагүй юм. Өмнө нь Монгол улсаас гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Цэвээндаш, Б.Гангаамаа, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн, Б.Гантулга нар Эверестэд гарч байв.
А.Болд