Увсын цэнхэр хязгаар алхалтын хөтөлбөр гарчээ. Тус аймгийн үзэсгэлэнт газрууд болох дэглий цагаан уул, Увс нуурын чиглэлд долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд явган алхалт хийх юм. 100 км алхах хөтөлбөрт оролцох иргэдийн бүртгэл удахгүй эхлэх ба тус алхалтанд эх орны өнцөг булан бүрээс туршлагатай 100 гаруй алхагчид оролцох аж.