Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн салааны захирагч, ахмад Д.Одхүүд “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”, 20 сая төгрөг гардуулав.
Ахмад Д.Одхүү 11 дэх жилдээ энэ албанд ажиллаж байгаа бөгөөд 115 удаа галын дуудлагад гарч, 109 удаагийн галд байлдааны тархалт хийн ажиллаад байна. Тэрбээр энэ хугацаанд 137 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гурван тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
2020 онд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн даргаар ажиллаж байхдаа хоёр хүний амь насыг, 2021 онд Батноров суманд гарсан хээрийн түймрийн үеэр алба хаагчдынхаа хамт долоон иргэний амь нас, 2,500 гаруй толгой малыг авран хамгаалсан байна.
Ахмад Д.Одхүү нь Онцгой байдлын албанаас цэнхэр дуулгатнуудын эгнээнд нэгдсэн Энхийг сахиулагчдын нэг юм.
Сэтгэгдэл (2)