Дундговь аймгийн төвд “Аялал жуулчлалын мэдээллийн төв” үйл ажиллагаагаа нээжээ. Тус төвд аялагчдад зориулсан кофе, цай болон үнэгүй англи хэлний ярианы клуб ажиллуулж байгаа аж.
Мөн аялал жуулчлалын газрын зураг, гарын авлага, мэдээлэл, зөвлөмж өгөх үйлчилгээг үзүүлж эхэлжээ.