Монгол улсад ширээний теннисний ахмадын Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн зургадугаар сарын 18-23-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд 19 орны 400 орчим тамирчин оролцож байгаа юм. Монголд ирсэн зочдоос Олон улсын олимпын хорооны тамирчдын зөвлөлийн дарга, БНСУ-ын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Рью Син Минийг онцлохоос аргагүй. Монголын ширээний теннисний холбоотой хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Афин-2004” зуны олимпын наадмын ширээний теннисний ганцаарчилсан төрлийн алтан медаль хүртсэн шилдэг тамирчин ба түүний гол өрсөлдөгч нь урд хөршийн алдарт теннисчин Ван Хао юм.