Бадминтоны өндөрлөгийн шүүгчийн олон улсын сургалт зургадугаар сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Сургалтыг Монголын бадминтоны холбооны хүсэлтээр Азийн бадминтоны холбооноос томилогдон ирсэн Индонез улсын иргэн Робертус Томми удирдан явуулж байгаа юм.
Сургалтын нээлтэд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож, шүүгчдэд амжилт хүслээ.
Сургалтад 20 гаруй шүүгч хамрагдаж байгаа бөгөөд тэднээс шалгарсан шүүгчид ирэх өдрүүдэд Улаанбаатар хотноо болох өсвөрийн олон улсын тэмцээн болон “Парис-2024” олимпын эрхийн оноо цуглуулах олон улсын тэмцээнүүдэд шүүгчээр ажиллана.
Мөн наймдугаар сард нийслэл хотноо зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтах юм.
Бадминтоны өсвөрийн олон улсын тэмцээн зургадугаар сарын 21-25-ны өдрүүдэд Спортын төв ордны А зааланд болно. Харин олимпын эрхийн оноо цуглуулах олон улсын тэмцээн зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 2-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохиогдох юм