ОХУ-ын Улан-Үдэ хотод олимпын дөрвөн удаагийн аварга, дэлхийн зургаан удаагийн аварга, Европын 21 удаагийн аварга Александра Поповын нэрэмжит усанд сэлэлтийн өсвөр үеийнхний тэмцээн зургадугаар сарын 16-17-нд болов.
Тэмцээнд 360 гаруй тамирчин өрсөлдсөнөөс 50м+100м-ийн араар таллах сэлэлтийн төрөлд Б.Амун алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.
Харин өврөөр даллах төрөлд Г.Энэрэл мөнгөн медаль хүртсэн бөгөөд манай улсын сэлэгчид буухиа сэлэлтийн төрөлд багаараа мөнгөн медаль хүртсэн байна. Медаль хүртсэн тамирчдын тухайд, Б.Амун, Г.Энэрэл нар энэ оны Азийн сургуулиудын нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртэж байв.